“Оюуны элч-2019” шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо

Оны шилдэг багш нарыг тодруулах “Оюуны элч-2019” шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг Монголын залуу багш нарын холбооноос зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд “ дахь жилдээ зохион байгуулж байна.

Үйл ажиллагааг нээж УИХ гишүүн, Залуу багш нарын холбооны ерөнхийлөгч Н.Учрал үг хэлж холбооны үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөг танилцууллаа.

Монголын Залуу Багш нарын холбоо нь 2008 онд Баянзүрх дүүргийн залуу багш нарын санаачлагаар үүсэн байгуулагдаж байсан бол 2015 оны 9-р сараас үндэсний хэмжээний байгууллага болох зорилт дэвшүүлэн бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Дэлхийн 150 гаруй орны 3500 байгууллага, 10,000 гаруй гишүүд дэмжигчтэй Олон Улсын Багш нарын холбооны /NAFSA/ жинхэнэ гишүүн, Юнескогийн зөвлөх эрхтэй байгууллага Дэлхийн Боловсролын Зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллах болсон. Одоогоор Монгол орны 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)