ОХУ-ын сангийн сайд авлигын хэргээр баривчлагдав

ОХУ-ын сангийн сайд Алексей Улюкайев хоёр сая ам.долларын авлига авсан хэмээн баривчилсан байна. Түүнийг нефтийн томоохон компани "Руснефт"-ээс албан тушаалаа ашиглаж их хэмжээний мөнгө авахаар завдахад нь саатуулсан. Тэр ч бүү хэл түүнийг үйлдэл дээр нь саатуулсан, хөдлөшгүй баримттай гэж орон нутгийн сэтгүүлчид онцлох болов.

Оросын мөрдөн байцаагчид түүнийг албан тушаалаа ашиглаж, "Руснефт"-ийн үйл ажиллагаанд саад учруулна гэж сүрдүүлсэн, авлига авахыг завдсан хэрэгт буруутгаж байна. Сангийн сайдыг тус компанийн оролцоо, тусламжтайгаар авлига авч байхад нь баривчилсан болохоо тус улсын цагдаагийн газрын дарга албан ёсоор баталсан байна. 

Түүнийг холбооны аюулгүй байдлын алба нэг жилийн турш мөрдсөн гэнэ.

Хэрвээ А.Улюкайев гэм буруутай нь тогтоогдвол мөнгөн торгууль оноох бөгөөд 15 жилийн турш төрийн албанд ажиллах эрхээ хасуулах юм.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)