ОХУ-ын мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих албатай хамтран сургалт хийлээ

Сүүлийн үед мансууруулах бодисын хэрэглээ залуусын дунд ихсэх болсон.Үүнтэй холбогдуулан ОХУ-ын энэ чиглэлээр ажилладаг албатай хамтран ЦЕГ-аас сургалт хийж байгаа юм.

Оросын Холбооны Улсын мансууруулах бодисны эргэлтэнд  хяналт тавих холбооны албанаас " Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй  тэмцэх ажиллагаа" сэдэвт сургалт зохиож байна. 

Сургалтыг ОХУ-ын мансууруулах                                   бодисыг хянах Холбооны албаны мэргэжил дээшлүүлэх Алс Дорнодын институтын хоёрдугаар тэнхимийн ахлах багш, цагдаагийн хурандаа А.А Зарубин,  нэгдүгээр тэнхимийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Д.А.Воробей,  Хар тамхины эргэлтэнд хяналт тавих албаны "А" хэлтсийн 3-р тасгийн дарга, цагдаагийн хурандаа А.А.Галкин  нар мэргэжлийн сургалт явуулах юм.

Алба хаагч нарт "Гүйцэтгэх ажлын мөн чанар, түүний зорилго, зарчим ба хуулийн үндэс", "Хар тамхи, мансууруулах бодисын хууль  бус эргэлттэй" холбоотой  гэмт хэргийг илрүүлэх аргачлал", " Гэмт  хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийг байцаах тактик, арга" зэрэг мэргэжлийн хичээлүүдийг заах юм.

Сургалтанд Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 80 гаруй алба хаагч нар оролцож байна 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)