ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин үүрэгт ажилдаа эргэн оржээ


Коронавирусний халдвар  авсан ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин эдгэрч Мягмар  гарагт /2020.05.19/ үүрэгт  ажилдаа эргэн оржээ. Тэрбээр өнөөдөр хэд хэдэн видео хуралд оролцсон байна. Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэхийг ОХУ-ын Тэргүүн шадар сайд Андрей Белоусовд даалгаж буйг цуцалсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний захирамжийг Кремлийн ордны цахим хуудсанд нийтэлжээ. ОХУ-д өнөөдрийн байдлаар халдварын 299941 тохиолдол бүртгэгдэж, 2837 нас бараад байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)