ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Турк улсад хүрэлцэн ирэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нь Турк улсад хүрэлцэн ирсэн тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлэв.  Туркт хийх энэ удаагийн айлчлалаараа Путин “Туркийн урсгал” байгалийн хийн хоолойг нээх ёслолын ажиллагаанд оролцох аж. Дараа нь Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай уулзан, хэлэлцээ хийх юм байна.  Эрдоган Путинтэй хийх уулзалтын талаар CNN Turk сувагт ярихдаа Сирийн Идлибт гал зогсоох талаар тохиролцох, Сирийн талаар Оростой байгуулсан санамж бичгийн гүйцэтгэл ба Ливийн нөхцөл байдлын талаар ярилцана гэжээ. ОХУ-ын төрийн тэргүүн  Туркт айлчлахаас өмнө Сирид айлчлан тус улс дахь Оросын цэргийн  удирдлагын төвөөр орж, Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай уулзан хэлэлцээ хийсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)