ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятадад нийлүүлэх хийг Монголоор дамжуулах үүрэг "Газпром"-д өгчээ

Өчигдөр /2019.09.09/ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” –ын гүйцэтгэх захирал Алексей Миллертэй уулзахдаа Ямалаас Хятад руу хий дамжуулах хоолойг Монголоор дамжуулах асуудлыг авч үзэх үүрэг түүнд өгчээ. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны сайтад нийтэлсэн байна. Ингэхдээ Путин Эрхүү муж болон Красноярскийн хязгаар нутгийн нөөцийг ашиглах боломжийг судлах шаардлагатайг Милерт хэлжээ. Ирэх 12-р сарын 1-нээс ОХУ-аас хийн “Сибирийн хүч чадал” хоолойгоор Хятадад хий нийлүүлж эхлэх юм байна. 30 жилийн хугацаанд ОХУ  1 их наяд шоо метр хий  Хятадын зах зээлд нийлүүлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)