ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ирэх есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад айлчлахаар болжээ. Энэ үеэр тэрбээр "Халх гол" шинэ сумтай танилцах аж.

Ойн арга хэмжээний хүрээнд наймдугаар сарын 26-нд А.В.Александровын нэрэмжит Оросын армийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид манай улсад хүрэлцэн ирэх юм. Тус чуулгын тоглолт наймдугаар сарын 28-нд Сүхбаатарын талбайд болно. Мөн Игорь Моисеевын нэрэмжит Улсын ардын бүжгийн эрдмийн чуулгы тоглолт, ёслолын жагсаал, буудлага хийх, нисэх хүчний үзүүлэх тоглолт, хоёр орны цэргийн дуучид, бүжигчдийн хамтарсан концерт, хүүхэд залуусын тойрон аяллыг зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)