ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын хөтөлбөр

9 дүгээр сарын 3, Мягмар гараг

13.00 цагт

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын  Ерөнхийлөгч В.В.Путиныг албан ёсоор угтах ёслол болно

/Д.Сүхбаатарын талбайд/ бүх хэвлэл

  1. Хэвлэл, мэдээллийн хэсэг 10.30 минутаас эхлэн Төрийн ордны хойд хаалгаар ажлын үнэмлэх, мандаттайгаа нэвтэрнэ. Шалгуулсны дараа Төрийн ордны гадуур тойрч, Сүхбаатарын талбайд байраа эзэлнэ/
  2. Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолыг сурвалжлах хэвлэл, мэдээллийн ажилтнууд угтах ёслол дууссаны дараа хойд замаар очно.

13.10 цагт

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурна 

/Төрийн ордны “Баганат” танхимд/

13.12 цагт

Төрийн тэргүүн нар дурсгалын гэрэл зураг авахуулна

/”Баганат” танхимд/

13.15 цагт

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын  Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзана

/Ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд/

13.55 цагт

 Уулзалт өндөрлөнө

14.00 цагт

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын  Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийнэ

/Төрийн ордны хуралдааны “А”  танхимд/ бүх хэвлэл

14.55 цагт

  Албан ёсны хэлэлцээ өндөрлөнө 

15.00 цагт

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно

 /Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд/ бүх хэвлэл, Албан ёсны хэлэлцээнд оролцсон төлөөлөгчид байлцана

15.15 цагт

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын  Ерөнхийлөгч В.В.Путин нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ

/Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд/ бүх хэвлэл

15.30 цагт

 Оросын Холбооны Улсын  Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бараалхана

 /Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн “А” танхим /

16.00 цагт

  Оросын Холбооны Улсын  Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхана

/Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн “А” танхим /

16.30 цагт

  Г.К.Жуковын хөшөө рүү хөдөлнө

16.40 цагт

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын  Ерөнхийлөгч В.В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө 

17.00 цагт

 Г.К.Жуковын хөшөөнөөс “Их тэнгэр” цогцолбор руу хөдөлнө 

17.20 цагт

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын  Ерөнхийлөгч В.В.Путин нар Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн дайллагад оролцоно

 /”Их тэнгэр” цогцолбор, “Хан-Уул” Харшид/ Дайллагад урилгаар оролцоно

19.00 цагт

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу хөдөлнө

19.15 цагт

 Оросын Холбооны Улсын  Ерөнхийлөгч В.В.Путин Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн нислэгээр мордоно. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)