ОХУ-ын далайн гүнд шумбах зориулалттай станцад гал гарч 14 хүн нас баржээ

Энэ сарын 1-нд ОХУ-ын Североморск хотын цэргийн баазад байрлаж байсан далайн гүнд шумбагч шинжинэилгээний станцад гал гарч 14 хүн нас барсан тухай Оросын Батлах хамгаалах яамнаас өчигдөр мэдэгдлээ. Мэдэгдэлд тус станцыг далайн ёроолд биометрийн хэмжилт гүйцэтгэж байсан гэжээ. Зарим эх Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар станцыг “Лошарик” нэртэй АС-12 цөмийн шумбагч хөлөг далайн ёроолд буулгасан бөгөөд багийн 25 гишүүн бүгд амиа алдсан байж магадгүй гэнэ. Нас барсан хүмүүсийн ихэнх нь утаанд угаартаж амиа алдсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг өөрийн биеэр Североморск хотод очиж, ослын нөхцөл байдалтай танилцаад, үр дүнг өөрт нь танилцуулахыг даалгасан байна. Ингэхдээ тэрбээр “Энэ бол ердийн хөлөг биш гэдгийг бид бүгд мэднэ. Энэ бол эрдэм шинжилгээний судалгааны хөлөг онгоц бөгөөд өндөр мэргэжлийн баг ажиллаж байсан. Таны урьдчилсан илтгэлээр нас барсан 14 хүний долоо нь нэгдүгээр зэрэглэлийн ахмад, хоёр ОХУ-ын баатар байж. Энэ бол манай улсын усан цэргийн хүчний төдийгүй нийт армийн хувьд маш том гарз” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)