ОХУ хичээлийн шинэ жилээ есдүгээр сарын 1-нд эхлүүлнэ

“ОХУ-ын дунд сургуулиуд хичээлийн шинэ жилээ есдүгээр сарын 1-нд ердийн хэлбэрээр эхлүүлнэ” гэж Боловсролын сайд Сергей Кравцов нь мэдээллээ. Вьетнамд шинэ төрлийн коронавирусийн халдварын 11 тохиолдол бүртгэгджээ. Гэхдээ вирус нь тус улсад урьд нь бүртгэгдэж байгаагүй шинэ, илүү түрэмгий төрөл гэнэ. “Google” компанийн ажилтнууд ирэх жилийн долдугаар сар хүртэл гэрээсээ ажиллах болсныг “Wall street journal” сонин мэдээллээ. Цар тахлыг тогтоон барих зарим арга байгаль орчинд сөргөөр нөлөөлснийг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас мэдээлжээ. Тодруулбал, нүүрний хуванцар хаалт болон бээлий, гар ариутгах бодисын сав, хүнсний уут хотын гудамж, талбайн хогийн хэмжээг ихэсгэж, далай, тэнгист хаягдах болсон гэнэ. Гэхдээ “Ковид-19”-ийн эсрэг арга хэмжээ хүлэмжийн хийн хаягдлыг таван хувиар бууруулжээ. Өнгөрсөн сарын дундуур “Environment, science & technology” сэтгүүлд нийтлэгдсэн, Португалын Авейру их сургуулийн эрдэмтдийн тооцоолсноор цар тахлын үеэр дэлхий даяар 129 тэрбум амны хаалт, 65 тэрбум бээлий хэрэглэж байна.

Цар тахалтай зэрэгцсэн Хятад, АНУ-ын дипломат маргаан хөрөнгө оруулагчдыг алт худалдан авахад хүргэжээ. Эл үнэт металлын үнэ унци нь 1945 долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоов. Энэ он гарснаас хойш алтны ханш 28 хувиар нэмэгджээ. Мөнгөний эрэлт бас нэмэгдэж, нэгдүгээр сараас хойш үнэ нь зургаан хувиар өссөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)