ОХУ тавдугаар сар хүртэл гадаадын иргэдийг нэвтрэхийг хориглов


ОХУ-ын Засгийн газар коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан 3-р сарын 18-наас 5-р сарын 1 хүртэл гадаадын иргэдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхийг хязгаарлах шийдвэр гаргажээ. Энэхүү баримт бичигт зааснаар бол эл хориг дипломат ажилтнууд, албан ёсны төлөөлөгчид, галт тэрэгний жолооч, нисгэгч, далайчид, мөн ОХУ-д байнга оршин суугаа гадаадын иргэдэд хамаарахгүй аж. ОХУ-ын авч буй уг арга хэмжээ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжтэй нийцэж байгаа бөгөөд зөвхөн түр зуурын шинж чанартай болохыг Ерөнхий сайд Михаил Мишустин цохон тэмдэглэсэн байна. Өмнө нь Европын холбоо үүнтэй ижил төстэй арга хэмжээ авах талаар авч үзэж байгаагаа мэдэгдсэн юм. 30 хоногийн хугацаагаар тус холбооны нутаг дэвсгэрт гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байхыг Еврокомисс зөвлөсөн аж. Албан ёсны мэдээллээр сүүлийн нэг өдрийн дотор ОХУ-д covid-19 халдвар тохиолдол 30-аар нэмэгдэж нийт халдвар авсан хүний тоо 93 болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)