ОХУ-д суралцагчдад зориулсан өдөрлөг боллоо

Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д ОХУ-ын их, дээд сургуульд 2019-2020 онд шинээр элсэн суралцагчдад зориулсан “Бид Монголын бахархал” өдөрлөг өчигдөр боллоо.

ОХУ-д суралцахаар болсон залууст шинэ орчинд хэрхэн дасан зохицон, сэтгэл хангалуун амьдарч, амжилттай суралцах талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой тус өдөрлөгийг “Ле Мон” клуб, РЦНК хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ юм.
МУБИС-ийн багш, доктор Б.Энхмаа "ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 500 оюутан тус улсын их, дээд сургуульд элсэн суралцаж байна. Тэдгээр оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан мэдээлэл солилцож, хамтран суралцах зорилгоор Москва хот болон ойр орчмын хотод суралцаж буй монгол залуус, Монгол орныг сонирхон судалдаг залуусын дунд 2013 оноос олон талт ажил тасралтгүй өрнүүлж иржээ. Түүний нэг нь гурав дахь жилдээ зохион байгуулж буй шинээр элсэгчдэд мэдээлэл өгөх өдөрлөг аж. Төгсөөд эх орондоо амьдрах нь тодорхой учраас өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр ямар боловсролтой, мэргэжилтэй, боловсон хүчин хэрэгцээтэй байгааг судлан шаардлагатай чадварыг эзэмшихэд энэхүү өдөрлөг дөхөм болно” хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)