ОХУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 63 хүрчээ


ОХУ-д коронавирусын халдварын тохиолдлын тоо дөрвөөр нэмэгдэж 63 хүрлээ гэж шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах штаб Ням гарагт мэдээлэв. Шинээр нэмэгдсэн дөрвөн өвчтөний гурав нь Москвад, нэг нь Тюменид илэрчээ. Тэдгээр хүмүүс коронавирусын халдвар эрчимтэй явагдаж байгаа Испани, Итали, Франц, Швейцар зэрэг Европын орнуудаар зорчоод иржээ. Халдвартай иргэдийн Орост хавьтсан хүмүүсийн тоог тогтоосон бөгөөд тэдгээр хүмүүсийг эмнэлгийн хяналтад байрлуулах ажил хийгдэж байгааг штаб тэмдэглэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)