ОХУ-д боловсруулсан коронавирусийн эсрэг вакцин ирэх сарын 15-наас өргөн хэрэглээнд гарна

ОХУ-д боловсруулаг гаргасан коронавирусийн эсрэг вакциныг наймдугаар сарын 15-наас олон нийтэд тарьж эхлэх тухай “Interfax” агентлаг мэдээлэв. “Вакциныг эмийн бүтээгдэхүүнийг шинжлэх төвд шилжүүлсэн байгаа. Тодорхой баримт бичиг Эрүүл мэндийн яаманд очсоны дараа улсын бүртгэлээр орно. Тэгээд 15-наас өргөн хэрэглээнд гарна гэж тооцолдсон байгаа” гэж албаны эх сурвалж мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Эрүүл мэндийн яам Гамалеягийн нэрэмжит халдварт өвчин судлалын төвд боловсруулж буй вакцины туршилт төгсөх шатандаа орлоо хэмээн мэдэгдсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)