ОХУ-аас Монголд 0.5 сая орчим тонн үр тариа нийлүүлэх нь

Ургац тааруу хураан авсан Монгол Улсад 0.5 сая орчим тонн үр тариа нийлүүлж болох юм гэж ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдээлжээ. “Монголын талын түншүүдтэйгээ уг асуудлыг хэлэлцэж байна. ОХУ-д ч ган гачиг болдог. Тийм үед ургац муу гарах нь бий. Монголын талын хүсэлтийг анхааралтай судалж үзээд, үр тариа нийлүүлэхэд бэлэн байна. Манай улс хангалттай ургац авч байгаа бөгөөд экспортолно. Хагас сая орчим тонныг нийлүүлэх боломжтой гэж бодож байна” хэмээн А.Ткачев ярьжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)