Оффшор ШОУЧИД

Гурван жилийн турш тоосонд дарагдсан, хэлэлцэн батлахыг огтхон ч хүсээгүй хуулийн нэгэн төслийг УИХ гэнэт ухаж гаргаж ирэхээр болжээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаад уг төслийг энэ долоо хоногт хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. Энэ бол гишүүн Ж.Батзандангийн санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл.

Үүнд төрийн, улс төрийн, захиргааны болон тусгай албаны удирдах албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээд оффшор бүсэд данс эзэмших, нээх, мөнгө байршуулахыг хориглох заалт тусгасан нь өнөөдөр ийнхүү үнэд хүрсэн аж. Хялайж ч харахгүй байсан хуулийн төсөл гэнэт яагаад хэрэг болсон нь анхаарал татав.

Арав гаруйхан хоногийн өмнө дөө. Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас оффшор данс эзэмшдэг монгол иргэдийн нэрсийг зарласан. УИХ-ын гишүүн Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Чулуудай зэрэг олны танил эрхэм уг жагсаалтад багтсан тухай шуугиан тэр дороо хэвлэлээр түгэв.

Үргэлжлэлийг уншина уу


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)