Оффшор бүсийн жагсаалтад Швейцарыг оруулсан талаар хөндөв

УИХ-ын дарга Г.Занданшатарын Швейцарын Холбооны Улсад хийсэн айлчлал өндөрлөв. Тэрбээр өчигдөр тус улсын Үндэсний зөвлөл (парламентын доод танхим)-ийн дарга Марина Кароббио Гүшеттитэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийг сайтар ашиглах, ингэхдээ олон нийтийн санал асуулга явуулдаг, төлөөллийн болон шууд ардчиллын зарчмыг хэрэгжүүлдэг, хууль тогтоох үйл ажиллагаанд сонгогчдын оролцоог хангадаг туршлага, хуралдааны дэгийн сайн жишгүүдээс судлан, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв. 

Тэрбээр Швейцарын парламентад Монголтой харилцах бүлэг байгуулах, Улаанбаатарт Элчин сайдын яамыг нь нээх санал тавьж, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалах, далайн тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа хэллээ. Тухайлбал, Монголын язгуур болон сонгодог урлагийг сурталчлах тоглолт зохион байгуулах, дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Улаанбаатарт уран болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргах санал дэвшүүлсэн юм. 

Түүнчлэн Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагааг 2022 оноос үргэлжлүүлэн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүнээс гадна тус улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих SGE байгууллага, сангуудтай хамтран ажиллах боломж олгох, Европын чөлөөт худалдааны холбоотой хоёр талын хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

УИХ-ын дарга хоёр орон бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар ойр байр суурьтай байдгийг тэмдэглээд, Монгол Улсын санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний VI бага хурал ирэх зургадугаар сард Улаанбаатарт болох гэж буйг мэдээлэв. Мөн энэ онд болох НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 2020-2024 оны гишүүний сонгуульд Монгол тус улсыг дэмжихээр шийдвэрлэснийг мэдэгдлээ.

Үндэсний зөвлөлийн дарга Марина Гүшетти хамтын ажиллагааны ирээдүйтэй, өргөн боломжтой салбараар хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёл, урлаг, хүмүүнлэгийн харилцааг нэрлэсэн. Мөн авлигатай тэмцэх, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, ил тод байдлыг хангах талаар Монгол Улсын төр, засгаас тавьж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлээд УИХ-ын даргын дэвшүүлсэн асуудал, санал хүсэлтийг онцгойлон анхаарч, Үндэсний зөвлөл болон хувиасаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэв. 

Мөн УИХ-ын Тамгын газрын залуу ажилтнуудыг сургалтын гарын авлагаар хангах, боловсролын байгууллагуудын хамтарсан судалгаа шинжилгээ, бизнесийн салбарынхны худалдаа, хөрөнгө оруулалтын сонирхол, санаачилгыг дэмжих хүрээнд хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх санал дэвшүүлснийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Манай Засгийн газраас баталсан оффшор бүсийн жагсаалтад Швейцарыг оруулсан тухай асуудал тус хэлэлцээний үеэр хөндөгдсөн бөгөөд найрсаг хамтын ажиллагаа, бизнес, хөрөнгө оруулагчдын харилцаанд саад, бэрхшээл учруулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлэв.

Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатарт тус улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел, Төрийн зөвлөлийн (Парламентын дээд танхим) Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди нар бараалхлаа. Эдгээр уулзалтын үр дүнд хоёр тал хамтын ажиллагаагаа парламент хооронд төдийгүй худалдаа, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, аялал жуулчлалыг харилцан хөгжүүлж, соёл урлаг, боловсролын салбарын харилцаандаа түлхүү ач холбогдол өгөхөө санал нэгтэй илэрхийлэв.

Тухайлбал, Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел “Манай улс мөнгө, санхүүгийн талаарх олон улсын стандартыг чанд мөрддөг. Тиймээс нэгдүгээрт, Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хоёр орны хооронд ойрын үед байгуулах, хоёрдугаарт, 20 гаруй жилийн өмнө хийсэн Давхар татвар ногдуулахаас зайлсхийх хэлэлцээрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. 

Улмаар хамтарсан ажлын хэсэг байгуулах, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч буюу Сангийн сайдыг Монгол Улсад айлчлуулах, ингэхдээ эдгээр асуудлыг шийдвэрлэх санал тавьсан. УИХ-ын дарга түүний саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, Засгийн газарт уламжлан, хугацаа алдалгүй шийдвэрлэх талаар онцгой анхаарна гэлээ.

Сонирхуулахад, тус улсын Парламентын доод танхим 200, дээд танхим нь 46 суудалтай бөгөөд дөрвөн жилийн хугацаатай сонгогддог. Тус бүр жилд дөрвөн удаа, 3-7 хоног чуулдаг аж. Дээд, доод танхим хамтран Засгийн газраа томилдог. Засгийн газар нь долоон сайдтай, Ерөнхийлөгчийн албыг нэг нь жилийн хугацаатай давхар хашдаг аж. Мөн Засгийн газрыг болон гишүүдийг огцруулдаггүй, парламентыг тараах эрх зүйн зохицуулалт байхгүй. Гэхдээ парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болохгүй.Оффшор бүсийн жагсаалтад Швейцарыг оруулсан талаар хөндөв. 

УИХ-ын дарга Г.Занданшатарын Швейцарын Холбооны Улсад хийсэн айлчлал өндөрлөв. Тэрбээр өчигдөр тус улсын Үндэсний зөвлөл (парламентын доод танхим)-ийн дарга Марина Кароббио Гүшеттитэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийг сайтар ашиглах, ингэхдээ олон нийтийн санал асуулга явуулдаг, төлөөллийн болон шууд ардчиллын зарчмыг хэрэгжүүлдэг, хууль тогтоох үйл ажиллагаанд сонгогчдын оролцоог хангадаг туршлага, хуралдааны дэгийн сайн жишгүүдээс судлан, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв. 

Тэрбээр Швейцарын парламентад Монголтой харилцах бүлэг байгуулах, Улаанбаатарт Элчин сайдын яамыг нь нээх санал тавьж, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалах, далайн тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа хэллээ. Тухайлбал, Монголын язгуур болон сонгодог урлагийг сурталчлах тоглолт зохион байгуулах, дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Улаанбаатарт уран болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргах санал дэвшүүлсэн юм.

Түүнчлэн Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагааг 2022 оноос үргэлжлүүлэн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүнээс гадна тус улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих SGE байгууллага, сангуудтай хамтран ажиллах боломж олгох, Европын чөлөөт худалдааны холбоотой хоёр талын хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. УИХ-ын дарга хоёр орон бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар ойр байр суурьтай байдгийг тэмдэглээд, Монгол Улсын санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний VI бага хурал ирэх зургадугаар сард Улаанбаатарт болох гэж буйг мэдээлэв. Мөн энэ онд болох НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 2020-2024 оны гишүүний сонгуульд Монгол тус улсыг дэмжихээр шийдвэрлэснийг мэдэгдлээ. 

Үндэсний зөвлөлийн дарга Марина Гүшетти хамтын ажиллагааны ирээдүйтэй, өргөн боломжтой салбараар хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёл, урлаг, хүмүүнлэгийн харилцааг нэрлэсэн. Мөн авлигатай тэмцэх, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, ил тод байдлыг хангах талаар Монгол Улсын төр, засгаас тавьж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлээд УИХ-ын даргын дэвшүүлсэн асуудал, санал хүсэлтийг онцгойлон анхаарч, Үндэсний зөвлөл болон хувиасаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэв. Мөн УИХ-ын Тамгын газрын залуу ажилтнуудыг сургалтын гарын авлагаар хангах, боловсролын байгууллагуудын хамтарсан судалгаа шинжилгээ, бизнесийн салбарынхны худалдаа, хөрөнгө оруулалтын сонирхол, санаачилгыг дэмжих хүрээнд хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх санал дэвшүүлснийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ. 

Манай Засгийн газраас баталсан оффшор бүсийн жагсаалтад Швейцарыг оруулсан тухай асуудал тус хэлэлцээний үеэр хөндөгдсөн бөгөөд найрсаг хамтын ажиллагаа, бизнес, хөрөнгө оруулагчдын харилцаанд саад, бэрхшээл учруулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлэв. 

Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатарт тус улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел, Төрийн зөвлөлийн (Парламентын дээд танхим) Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди нар бараалхлаа. Эдгээр уулзалтын үр дүнд хоёр тал хамтын ажиллагаагаа парламент хооронд төдийгүй худалдаа, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, аялал жуулчлалыг харилцан хөгжүүлж, соёл урлаг, боловсролын салбарын харилцаандаа түлхүү ач холбогдол өгөхөө санал нэгтэй илэрхийлэв. 

Тухайлбал, Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел “Манай улс мөнгө, санхүүгийн талаарх олон улсын стандартыг чанд мөрддөг. Тиймээс нэгдүгээрт, Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хоёр орны хооронд ойрын үед байгуулах, хоёрдугаарт, 20 гаруй жилийн өмнө хийсэн Давхар татвар ногдуулахаас зайлсхийх хэлэлцээрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Улмаар хамтарсан ажлын хэсэг байгуулах, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч буюу Сангийн сайдыг Монгол Улсад айлчлуулах, ингэхдээ эдгээр асуудлыг шийдвэрлэх санал тавьсан. УИХ-ын дарга түүний саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, Засгийн газарт уламжлан, хугацаа алдалгүй шийдвэрлэх талаар онцгой анхаарна гэлээ. 

Сонирхуулахад, тус улсын Парламентын доод танхим 200, дээд танхим нь 46 суудалтай бөгөөд дөрвөн жилийн хугацаатай сонгогддог. Тус бүр жилд дөрвөн удаа, 3-7 хоног чуулдаг аж. Дээд, доод танхим хамтран Засгийн газраа томилдог. Засгийн газар нь долоон сайдтай, Ерөнхийлөгчийн албыг нэг нь жилийн хугацаатай давхар хашдаг аж. Мөн Засгийн газрыг болон гишүүдийг огцруулдаггүй, парламентыг тараах эрх зүйн зохицуулалт байхгүй. Гэхдээ парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болохгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)