Ослоор амь үрэгдэх эрсдлийг бууруулсан шинэ загварын онгоц бүтээжээ

Онгоцны ослоос бүрэн сэргийлэх боломжгүй ч, ослын үеэр хүний амь бас үрэгдэхээс сэргийлэх боломжтой гэж Украйны инженер Владимир Татренко үзжээ. Тэрээр ослын үед хүний амийг аврах зорилгоор зорчигчдын бүхээг нь их биеэсээ салдаг шинэ онгоцны загвар зохион бүтээжээ. 

Түүний тайлбарлаж байгаагаар нисэх онгоцны зорчигчдын бүхээг онгоц хөөрөх болон газардах үед ямарваа нэг саадгүйгээр их биеэс салж, дээр нь бэхэлсэн шүхэрний тусламжтайгаар усан дээр болон хуурай газар аюулгүй газардах боломжтой байхаар бүтээжээ. Мөн бүхээгийн доод хэсэгт байрлах тээшний хэсэг ч салах боломжтой байгаа нь үйлчлүүлэгчдийн сэтгэл нийцнэ гэж үзэж байгаа гэнэ. 

Харин мэргэжилтнээс тус онгоцыг үйлдвэрлэхэд жирийн онгоцноос илүү хөрөнгө шаардлагатайгаас гадна зорчих тасалбарын үнэнд ч нөлөөлнө гэжээ. Гэхдээ В.Татаренкогийн судалгаагаар амь эрсдэх магадлал эрс буурсан аюулгүй онгоцоор зорчихын тулд хэрэглэгчид илүү үнэ төлөхөд бэлэн байгааг тогтоожээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)