"Оскар-2020" эхэллээ


Америкийн кино урлагийн академийн “Оскар” наадмын 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес  хотын “Dolby” театрт эхэллээ. Америкийн кино академи шагнал гардуулах журамд хэд хэдэн өөрчлөлт оруулжээ. Тухайлбал "Гадаад хэл дээрх шилдэг кино" гэсэн төрлийг "Олон улсын шилдэг уран сайхны кино" гэж нэрлэх болсон байна. Өнгөрсөн сарын 13-нд тус академи шагналд нэр дэвшигчдийн жагсаалтыг бүрэн нийтэлсэн билээ. Хамгийн олон буюу 11 төрөлд “Joker” кино нэр дэвшиж бусдыгаа тэргүүлжээ. Хоакин Феникс шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналын авах магадлал өндөр байгаа. Харин наадмын гол шагнал болох “Шилдэг кино” шагналын өрсөлдөөн  Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хогийн бүтээл “Шимэгч” болон Английн найруулагч Сэм Мендесийн уран бүтээл “1917” киноны өрнөнө гэсэн таамаг байна. Алтан баримлын эзэд тодортол та бүхэнд “Оскар-2020” наадмын улаан хивсний ёслолын үеийн фото агшныг танилцуулъя.

"Жокер" киноны гол дүрийн жүжигчин  Хоакин Феникс

Бред Питт "Холливудад нэг удаа" киноны дүрээрээ шилдэг эрэгтэй туслах жүжигчний шагналд нэр дэвшиж буй

Өнгөрсөн жилийн Оскарын эзэн жүжигчин  Рами Малек  өөрийн найз бүсгүй "Bohemian Rhapsody" кинонд хамтран тоглосон жүжигчин  Люси Байтоны хамт

Энэ жилийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналд нэр дэвшигч  Рене Зелвегер

Скарлетт  Иохонсон мөн л алтан баримлын төлөө өрсөлдөнө



ӨАБНУ-ын жүжигчин Чарлис Терон "Scandal" киноны дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн.

Ховор зочин Киану Ривз ээжийн хамт иржээ

Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналын гол өрсөлдөгчийн нэг Леонардо Де Каприо

Холливудын загварлаг жүжигчин Тимоти Шаламе



Спайк Ли, Тоня Люис нар. Спайк цаг бусаар нас барсан  Коби Брайнтын дурсгалын хүндэтгэн ийнхүү хувцаслажээ



Энэ жилийн "Грэмми" шагналыг бөөндсөн Билли Айлиш



Том Хэнкс эхнэрийн хамт




"Шимэгч" киноны уран бүтээлчид


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)