"Оскар-2020" шагналд нэр дэвшигчид тодорчээ

Өчигдөр Америкийн кино урлагийн академи “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг зарлажээ.

”Шилдэг кино” төрөлд

1. “Joker” /Жокер/ АНУ, найруулагч-Тодд Филлипс. Дүрүүдэд-Хоакин Феникс, Роберт Де Ниро, Зизи Битц. Шагнагнал-Венецийн наадмын “Алтан арслан” /гол дүрийн жүжигчин, саунд трэк /, “Алан бөмбөрцөг” / гол эрэгтэй дүрийн жүжигчин, сайнд трэк/

2. “Irishman” /Ирланд эр/ АНУ, найруулагч-Мартин Скорзес. Дүрүүдэд- Роберт Де Ниро, Ал Пачино, Жо Пеши, Рей Романо. Шагнал- “Алтан бөмбөрцөг” /шилдэг бүтээл, шилдэг найруулгаа, шилдэг хоёрдугаар дүрийн жүжигчин/

3. “Ford vs Ferrari” /Форд Ферраригийн эсрэг/Их Британи, Герман,Франц,Итали. Найруулагч-Жеймс Мэйнголд. Дүрүүдэд-Мэтт Дэймон, Кристиан Бейл, Катрина Балф.

4. “Once upon a time in Hollywood” /Холливудад нэгэн удаа/ АНУ. Найруулагч- Квентин Тарантино. Дүрүүдэд- Леонардо де Каприо, Брэд Питт. Шагнал-Каннын наадам /Даль модон нохой/, “Алтан бөмбөрцөг” /инээдмийн бүтээл, хоёрдугаар дүрийн жүжигчин, кино зохиол/.

5. “Jojo Rabbit” /“Жожо туулай”/ АНУ. Найруулагч- Тайка Вайтити. Дүрүүдэд-Роман Гриффин Дэвис,Скарлетт Ёохансон, Томасин Маккензи. Шагнал- Торонтогийн наадам /үзэгчдийн шагнал/

6. “Little women” /“Бяцхан эмэгтэйчүүд”/ АНУ. Найруулагч-Грета Гервиг. Дүрүүдэд-Сирша Ронан, Эмма Уатсон, Флоренс Пью, Элайза Сканлен.

7. “Мarriage story”/“Гэрлэлтийн түүх”/ АНУ, найруулагч- Но Баумбах, дүрүүдэд-Скарлетт Ёоханссон, Адам Дарйвер, Лора Дерн, Рей Лиотта, шагнал- “Алтан бөмбөрцөг” /хоёрдугаар дүрийн жүжигчин/, ГОТЭМ /Америкийн хараат бус киноны шагнал/- бүтээл, эрэгтэй дүрийн жүжигчин, зохиол.

8. “Шимэгч” Өмнөд Солонгос, найруулагч- Пон Жон Хо, дүрүүдэд Сон Хан Хо, Ли Сон Гун, Жо Ёжон, шагнал- Канны наадам /Алтан даль мод/, “Алтан бөмбөрцөг” /гадаад хэл дээрх кино/

9. “1917” Британи,найруулагч Сэм Мэндос, дүрүүдэд- Дин-Чарльз Чэлмен, Жорж Маккей, шагнал- “Алтан бөмбөрцөг”/шилдэг бүтээл, найруулагч/

II. Шилдэг найруулагч

1. Квентин Тарантино – “Once upon a time in Hollywood” /Холливудад нэг удаа/

2. Мартин Скорзес- “Irishman” /Ирланд эр/

3. Тодд Филлипс- “Joker” /Жокер/ Венецийн кино наадам- Алтан арслан

4. Сэм Мэндес – “1917” “Алтан бөмбөрцөг” шагнал – шилдэг найруулагч

5. Пон Жон Хо – “Шимэгч”, Critics Choice Movie Awards

III. Шилдэг эрэгтэй жүжигчин

1. Антонио Бандерас -“Dolor y gloria”/Өвдөлт ба алдар суу/ Каннын наадмын шилдэг эрэгтэй дүрийн жүжигчин

2. Леонардо де Каприо – “Once upon a time in Hollywood” /Холливудад нэг удаа/

3. Хоакин Феникс – “Joker” /Жокер/, “Алтан бөмбөрц” шагналын шилдэг эрэгтэй жүжигчин

4. Адам Драйвер- “Marriage story” /Гэрлэлтийн түүх/ ГОТЭМ шагналын шилдэг эрэгтэй дүрийн жүжигчин, Чикаго болон Детройдын кино шүүмжлэгчдийн шагнал- шилдэг эрэгтэй жүжигчин.

5. Жонатан Прайс “The two Popes” /Хоёр аав/

IV. Шилдэг эмэгтэй жүжигчин

1. Скарлетт Ёохансон – “Marriage story” /Гэрлэлтийн түүх/, Детройтын киношүүмжчлэгчдийн шагнал- шилдэг эмэгтэй дүрийн жүжигчин.

2. Синтия Эрриво – “Harriet” /Гарриет/

3. Сирша Ронан- “Little women” /Бяцхан эмэгтэйчүүд/ Бостоны кино шүүмжлэгчдийн шагнал- шилдэг эмэгтэй дүрийн шагнал

4. Шарлиз Терон – “Bombshell” /Дуулиан/

5. Рене Зеллвигер- “Judy” /Жүди/ British Independent Film Gwards-ийн шилдэг эмэгтэй жүжигчин, Hollywood Film Gwards-ийн 2019 оны шилдэг Холливудын эмэгтэй жүжигчин.

“Оскар”-ын шагнал гардуулах 92 дахь удаагийн ёслол хоёрдугаар сарын 9-нд Лос-Анжелес хотод болно. Нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг Америкийн кино академийн “Твиттер” хуудаснаас олж үзэх боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)