“Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг зарлалаа

АНУ-ын кино урлагийн академи "Оскар" шагналд нэр дэвшигчдийг өчигдөр зарлажээ. 92 дахь удаагаа болох уг шагнал гардуулах ёслол ирэх хоёрдугаар сарын 9-нд Лос-Анжелес хотноо болно. 

“Шилдэг кино” төрөлд “Ирланд эр”, “Ford Ferrari-гийн эсрэг”, “Жокер”, “Жожо туулай”, “Бяцхан эмэгтэйчүүд”, “Гэрлэлтийн түүх”, “1917”, “Холливудад нэгэн удаа” болон “Шимэгч” кино өрсөлдөнө.

“Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналд Антонио Бандерас /“Өвдөлт ба алдар суу”/, Леонардо Ди Каприо /”Холливудад нэгэн удаа”/, Хоакин Феникс /“Жокер”/, Адам Драйвер /“Гэрлэлтийн түүх”/, Жонатан Прайс /“Хоёр аав”/ нар нэр дэвшжээ. Тэгвэл “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын төлөө Скарлетт Йоханссон /“Гэрлэлтийн түүх”/, Синтия Эриво /“Гарриет”/, Сирша Ронан /“Бяцхан эмэгтэйчүүд”/, Шарлиз Терон /“Дуулиан шуугиан”/, Рене Зеллвегер /“Жуди”/ нар өрсөлдөнө.  

Найруулагч Квентин Тарантино /“Холливудад нэгэн удаа”/, Мартин Скорсезе /“Ирланд эр”/, Тодд Филлипс /“Жокер”/, Сэм Мендес /“1917”/  болон Пон Жун Хо /“Шимэгч”/ нар “Шилдэг найруулагч” шагналд нэр дэвшжээ. 



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)