Оскарын шагналтнууд тодорлоо

АНУ-ын кино урлагийн академи 2019 оны шилдэг бүтээлүүдээ тодрууллаа.  92 дахь удаагийн Оскарын гол шагнал болох шилдэг бүтээлийн шагналыг Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хогийн “Шимэгч” уран сайхны кино авжээ. Түүгээр зогсохгүй  "Шимэгч"  кино нь "Шилдэг эх зохиол", "Шилдэг найруулагч", "Гадаад хэл дээрх шилдэг кино" төрлүүдэд шагнал хүртэж “Оскар-2020”-ын сенсац болов.

 Шилдэг  эрэгтэй жүжигчнээр таамаглаж байсанчлан “Жокер” киноны дүрээрээ Хоакин Феникс хүртлээ. Тэрбээр анхныхаа Оскарыг хүртэж байгаа нь энэ.


Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг “Жүди” киноны дүрээрээ Рене Зелвегер авсан байна. Эл төрөлд Скарлетт Йоханссон “Marriage Story”киногоороо, Синтиа Эриво “Harriet” киноныхоо дүрээрээ, Сирша Ронан “Little Women” бүтэлээрээ мөн Шарлиз Терон “Bombshell” киноны дүрээрээ өрсөлдсөн бөгөөд эцсийн мөч хүртэл нь алтан баримал хэнд очих нь таамаг хэвээр байв.

“Шилдэг дуу” төрөлд Элтон Жон “Rocketman” киноны  “I'm Gonna Love Me Again” дуугаараа түрүүлжээ. Энэ нь түүний хоёр дахь Оскар аж. 


Харин жүжигчин Брэд Питт анхны алтан баримлаа “Once Upon a Time in Hollywood” киноны дүрээрээ авлаа. 

“Шилдэг эмэгтэй туслах дүр” төрөлд “Marriage Story” киноны дүрээрээ Лора Дерн манлайлсан байна.

Бусад шагналтнууд:

Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино – “Тoy story 4”

Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино –“Hair love”

Шилдэг хялбаршуулсан кино зохиол дэлгэцийн бүтээл -  (Jojo Rabbit)

Шилдэг богино хэмжээний уран сайхны кино – “The Neigbors Windows”

Шилдэг зураач "Once Upon a Time in ollywood”

Шилдэг хувцасны загвар – “Little woman”

Шилдэг баримтат кино – “American Factory”

Шилдэг  богино хэмжээний баримтат кино - "Learning to skateboard in the war zone (if you g girl)”

Дэмжиж буй дүр дэх шилдэг жүжигчин - Лаура Дерн (Гэрлэлтийн түүх)

Шилдэг дуу чимээний  эвлүүлэг – “Ford vs. Ferrary”


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)