Орчин цагийн үнсгэлжин Меган Марклын тухай хайлт насанд хүрэгчдийн сайтуудад нэмэгджээ

Их Британийн ханхүү Харригийн сүйт бүсгүй АНУ-ын жүжигчин, загвар өмсөгч Меган Маркл өдгөө европ эрчүүдийн сонирхлыг ихэд татаж буй. Энэ жил 36 настай жүжигчин бүсгүй ханхүүтэй гэрлэх болсноор ажил мэргэжлээ орхиж, зөвхөн хүмүүнлэгийн үйлсэд зүтгэх бодолтой байгаагаа зарласан билээ. Тэгвэл дэлхийд алдартай томчуудын цахим хуудас болох "Pornhub"-ын зарласнаар дэлхий даяар Меган Маркл хэмээх нэрийн хайлт томчуудын сайтад илт нэмэгдсэн гэнэ. Тодруулбал, зөвхөн АНУ-д гэхэд энэ төрлийн хайлт хамгийн их буюу 2.73 хувиар нэмэгдсэн бол Их Британид 2.24 өсчээ. Түүнчлэн Испани (2.19), Герман (2.16), Бельги (2.01) хувиар өссөн тоо гарсан юм. 

Үүгээр ч зогсохгүй тус сайт ийм хайлт хийж буй хэрэглэгчдийн дунд судалгаа хийж, нийт хэрэглэгчдийн 51 хувь нь эрчүүд болохыг тогтоосон гэнэ. Мөн хэрэглэгчдийн дийлэнх нь 18-24 насны залуучууд гэнэ. 

Маркл жүжигчин мэргэжилтэй ч насанд хүрэгчдэд зориулсан кино юм уу, ийм сэдэвтэй дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж байгаагүй. Харин тоглосон телевизийн цуврал, богино кино зэрэгт "халуухан" гарсан хэсгийг нь порно сайтад байршуулах нь олширсон юм. Меган Маркл хэмээх нэр порно сайтын хайлтад нэмэгдсэн тохиолдол анхных биш. Өмнө нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүнийг ханхүүтэй үерхэж эхлэх үеэс олны анхаарлын төвд орж байв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)