Орцонд нь хүч хэрэглэж, дээрэмдсэн этгээдийг нэг сараар цагдан хорив

Өнгөрсөн ням гарагт "Вива сити"-д У гэх эмэгтэйг орцонд нь хүч хэрэглэж, дээрэмдсэн Б гэгч этгээдийг цагдаагийн байгууллагаас зургаан цагийн дотор илрүүлэн баривчилсан.

Тус хэргийг үйлдсэн сэжигтэн Б-г Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)