Орхон аймагт хог дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар боллоо

Орхон аймагт хог дахин боловсруулах үйлдвэр барихаар боллоо. Уг төслийг Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлж байна.

Хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Польш Улсын “Ппэйч Мэлиорекс” компани шалгарчээ. Тиймээс Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут “Ппэйч Мэлиорекс” компанийн захирал Михал Вашениук нар өнөөдөр төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Одоогоор Орхон аймагт хог хаягдлын төвлөрсөн 2 цэг ажиллаж, нийт 83,3 га талбай хамарч, таван сая шоо метр хог хуримтлагдаад байгаа юм.

Гэрээнд зааснаар хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулгын ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 30-нд бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)