Орхон аймагт АТГ-аас шалгалт явуулж эхэллээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийг байгууллаа.

Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдээр иргэн Н.Даринчулуун, Б.Батцэцэг, Б.Ариунболд нарыг сонгосон байна. Ийнхүү Орхон аймгийн төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих иргэд  тодорлоо. Дэд зөвлөлийн гишүүдтэй хамтран ажиллах гэрээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Пүрэвлхагва, Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөр нар гарын үсэг зурав.  

Олон нийтийн дэд зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Авлигын эсрэг хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтлан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлэх, дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх зэрэг нийтлэг зорилго болоод сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг хамтран зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж Орхон аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)