Орос Элчингийн баруун тал болон Циркийн ар талын авто замыг ТҮР ХААЛАА

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Орос  Элчингийн баруун талын авто замыг түр хаалаа. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөг Сөүлийн гудамжтай холбосон замын доогуурх дулааны шугамд гэмтэл үүссэн тул засвар хийж байгаа юм байна.  Зорчигчид тус чиглэлийн замаас бусад замуудыг сонгон хөдөлгөөнд оролцох хэрэгтэй хэмээн Авто замын хөгжлийн газар анхааруулж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн  1-р хороо, Циркийн ар талын  0,7 км авто замыг 2019 оны зургадугаар сарын 12-24 өдрийн хооронд  10 хоногийн хугацаатайгаар хааж,  “Сити Ланд Марк” ХХК нь 800-гийн хос шугам  өргөтгөн, шинэчлэх ажлыг эхлүүлэх гэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)