Орос, Хятад тээврийн шинэ гэрээнд гарын үсэг зурна

ОХУ болон БНХАУ-ын хооронд ачаа тээврийн хэрэгцээ жил бүр өсөж байгааг ОХУ-ын авто тээврийн агентлагийн дарга Алексей Двойни ярилцлагандаа онцлоод энэ оны сүүлээр хоёр орны хооронд ачаа тээврийн шинэ гэрээ байгуулах болсныг дуулгалаа. Энэ гэрээгээр одоо явуулж буй ачаа тээврийн замыг ойролцоогоор 1000 км замаар богинсгож, Улан-Үд хотоос Монголын нийслэл Улаанбаатараар дамжин өнгөрч, Бээжинд очих боломжтой бололтой.

Сонирхуулахад, энэ оны эхний найман сарын байдлаар 1.9 сая тонн ачаа хоёр орны хооронд тээвэрлэгдсэн. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад илт өссөн тоо аж. 

Энэ гэрээг байгуулснаар одоо явж буй ачаа тээвэр жилд 17-20 хувь өсөх боломжтой гэж албаныхан мэдэгджээ.Түүнчлэн ирэх арванхоёрдугаар сард гэхэд энэ гэрээг үзэглэнэ гэж мэдэгдсэн юм.

Сонирхуулахад, ОХУ-ын тээврийн сайд Максим Соколов энэ сарын эхээр хоёр орны харилцааг хөгжүүлэх үүднээс 2018 он гэхэд Амар мөрний гүүрийг ашиглалтад оруулахаар болсныг зарласан билээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)