Орос Монголын найрамдлын өдрүүд тохиож байна

Орос, Монголын хамтын ажиллагааны өдрүүдийн энэ жилийн онцлог нь боловсролын салбар дахь хоёр талын хамтын  ажиллагааг шинэ шатанд гаргах юм. Тиймээс “Орос улсад суралцахыг урьж байна” уриан дор явагдаж буй. Энэ жил Монголоос ОХУ-д нийт 500 гаруй оюутан Их дээд сургуулиудад элсүүлэх бөгөөд энэ удаад зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй хөдөө орон нутгаас 100 гаруй авяастай хүүхдийг олимпиадаар шалгаруулан авах юм. Дуу бүжиг, олимпиад зэрэг шалгуураар шалгарсан 11 дүгээр ангийн хүүхдүүдэд ОХУ-д тэтгэлгээр суралцах эрх олгох юм. Найрамдлын өдрүүдэд Орос хэл, оросын утга зохиолын багш нарын Олон Улсын холбооны Ерөнхийлөгч, Санкт-Петербургийн улсын их сургуулийн Ерөнхийлөгч, ОБА-ийн академич Л.А.Вербицкая тэргүүтэй ОХУ-ын их сургуулийн багш нар хүрэлцэн ирэх аж.    




Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)