Орос, Иран хоёр сүрхий дотносож байна

Иорданий ван II Абдалла өнөөдөр Москвад ирж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй  уулзах аж. Тэд Сочид уулзаж “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх асуудлыг ярилцах юм байна. Владимир Путин өчигдөр Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани, дээд удирдагч Аятолла Али Хаменей нартай Тегеран хотноо яриа хэлэлцээ хийсэн гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлжээ. Тэд энэ онд гурав дахь удаагаа уулзаж буй аж. Урьд нь Хаменейтэй 2007 онд л Каспийн хоёр дахь уулзалтын үеэр анх удаа нүүр учирч байжээ. Тус хоёр улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Мохамед Жавад Зариф нар зургадугаар сараас хойш мөн гурван удаа уулзаад байна. Хоёр улсын хооронд 2018 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөрт энэ оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)