Орос загасчид нэг тонн жинтэй АВАРГА ЗАГАС барьжээ

ОХУ-ын зүүн хэсэгт загасчид далайгаас аварга загас барьжээ. Нийт жин нь 1.1 тонн хүрсэн энэ загас sunfish төрлийнх гэнэ. Далайн энэ төрлийн загас 1.8 метрээс 2.5 метр урт, 247 кг-аас 1000 кг хүртэлх жинтэй байдаг.

Далайн цайвар загас дотроо энэ төрлийн sunfish хамгийн хүнд жинтэйд тооцогддог.

Загасчид уг "мангас"-ыг хотод авчрахын тулд баавгайн тор ашиглахаас өөр арга байгаагүй аж.

Sunfish төрлийн загасны махыг Европын орнуудад худалдахыг хориглодог боловч Азийн зарим орнууд тэр дундаа Япон, Тайваньд эм, эмчилгээний зориулалтаар ашигладаг юм.  . 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)