Орос дарга нар шивэртэй оймсонд хүртэл санаа тавина

Галт тэргээр зорчигчид ая тухтай үйлчлүүлэхэд төмөр замын тээврийнхнээс үл шалтгаалах айхтар том асуудал байдаг нь зарим хүний хөл, суганы үнэр аж. ОХУ-ын Думын гишүүд энэ тал дээр толгойгоо гашилган, эрүүл ахуйн шаардлага хангаагүй зорчигчийг хэрхэх талаар хууль боловсруулах, эсэх талаар хэлэлцжээ. 

Хөгжингүй орнуудын туршлагаар бол “үнэртэй” хүмүүсийг торгох зэргээр хүмүүжүүлдэг бол ийм арга нь оросуудад таарахгүй гэж үзэх хүн ч байгаа гэнэ. Тэд “Галт тэргэнд тамхи татах, бусдад саад болохгүй байхыг шаардаж болох ч оймсоо угаагүйн төлөө шийтгэх боломжгүй” гэжээ. Тээврийн яамных нь сайдын ярьснаар, галт тэргэнд “туулайчилсан”, тамхи татсан иргэнийг чанга хашраах ёстой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)