Орос, Гүржийн тээврийн харилцаа тасрав

тээвэр

Оросын эрх баригчид Гүржтэй автозамаар холбогдохоо хориглосон шийдвэр гаргасныг тус улсад АНУ-ын хэргийг түр хамаарагч “шударга бус, шаардлагагүй” арга хэмжээ гэж нэрлэсэн юм. Америкийн дипломатч Элизабет Руд мөн шүүмжилсэнд ОХУ-ын Гадаад хэргийн яам хариулт өгсөн байна. Юуны урьд олон жилийн туршид Оросын эсрэг Америкийн авсаар ирсэн арга хэмжээнүүдийг эргэн санахыг Рудэд уриалжээ. “Наад зах нь 1974 оноос өнөөг хүртэл манай улсын хувьд Америкийн ямар нэг хориггүйгээр өнгөрсөн өдөр байхгүй” гэж Оросын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Бараг хагас зуунд Оросыг нөхөрсөг бус харилцаатай орнуудынхаа тоонд АНУ оруулсаар ирсэн гэж дипломатууд онцолжээ.

Тухайлбал, ЗХУ-д худалдааны таатай нөхцөл олгохыг АНУ 1974 онд хориглосон аж. Афганистанд ЗХУ цэргээ оруулсныг Өрнөд эсэргүүцэж байгаатай холбогдуулж 1980 онд 60 гаруй орон Олимпын тоглолтод оролцохоос татгалзаж байв. “Уренгой-Томары-Ужгород”-ын хий дамжуулах хоолойн барилга байгууламжийн ажлыг саатуулахаар 1981 онд Америкийн өндөр технологийн төхөөрөмжийг нийлүүлэхэд хориг тавьжээ. 1998 онд Ираны эсрэг хоригийг зөрчсөн эрдэм шинжилгээний “хар жагсаалт” гаргасан байна. 

Зарим хувь хүнд хязгаарлалт тавьсан “Магнитскийн хууль” гээч 2012 онд батлагдав. Ираны хямралтай холбоотой хоригийн эрин 2014 онд эхэлсэн бол 2018 оноос Скрипалийн хэргээс үүдэлтэй хориг хэрэгжих болов. Бие даасан гадаад бодлого явуулдаг нэлээд олон орон АНУ-ын энэ мэт “бороохойдох” бодлогын золиос болж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам үзжээ. Долдугаар сарын 8-наас Гүрж рүү зорчигчид зөөхийг Оросын нисэх онгоцны үйлчилгээ үзүүлдэг компаниудад хориглосон шийдвэрт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 21-нд гарын үсэг зурсан юм. Маргааш нь Орос руу Гүржийн онгоц ирэхийг хориглосон.

Энэ бүхэн нь Оросын Төрийн Думийн депутат Сергей Гаврилов Гүржийн талын урилгаар ирээд Парламентын даргынх нь суудал дэр суучихсаныг гүржүүд эсэргүүцсэнээс эхлэлтэй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)