Оросын зорчигч тээврийн вагон супер интерьертэй болжээ

Оросын төмөр зам нийгэмлэг зорчигч тээврийн, монголчуудын хэлж заншснаар “хатуу”, “хагас зөөлөн” вагонуудынхоо дотоод заслыг цоо шинэ өнгө төрхөөр өөрчилсөн нь оросуудын сэтгэлд ихэд нийцэж байна. Тус нийгэмлэг уг өөрчлөлтийг хийхдээ хувийн орон зай, амрах тав тух, өндөр технологийн шийдэл, саадгүй зорчих зэрэг иргэдийн олон янзын санал сэтгэгдэлд тулгуурлажээ. Ингэхдээ орчин үеийн шийдэлтэй болгохыг эрхэмлэж, өнгө үзэмжид онцгой анхаарсан байна. Үүнээс гадна вендинг үйлчилгээ үзүүлэх автомат машин, бие засах өрөөнд шүршүүр байруулж, хүн тус бүрт зориулсан гэрэлтүүлэг, USB залгуурыг суурилуулжээ. “Шинэ загварын вагоны гол утга нь зорчигчдын тав тухыг эрхэмлэхэд оршино” хэмээн Оросын төмөр замын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Тус вагоныг ирэх оноос үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн гэнэ.

http://unuudur.mn/admin/articles/update/109625/#


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)