Оросын завийг илрүүлэхийн тулд Францаас Англи тусламж хүсчээ

Британийн эргийн ойролцоо Оросын усан доогуур явдаг завь байгаа эсэхийг хайж байна. Шотландаас умардад ийм завь байсан гэж цэргийнхэн нотолж буй аж. Түүнийг хайх зориулалтын нисэх онгоц Англид байхгүй тул Францын холбоотнуудаас тусламж хүсчээ. Энэ ажилд Английн Тэнгисийн цэргийн хүчний “Сазерленд” хөлөг, завь эсэргүүцэгч том онгоц оролцуулахаар илгээсэн байна. Пуужин тээгч, усан доогуур явагч “Трайдент”-ийн араас Оросын завь ажиглалт хийж буй гэж Английн цэргийнхэн таамаглаж буй гэнэ.

Эргийн ойролцоо гаднын завь байгааг илрүүллээ гэж өнгөрсөн оны намар Шведийн эрх баригчид мэдээлсэн ч тэр нь иргэний тээврийн хөлөг онгоц болох нь энэ оны дөрөвдүгээр сард тодорхой болсон тохиолдол бий юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)