Оросын Газарзүйн нийгэмлэг 174 жилийн өмнө үүсч байжээ

Оросын Газарзүйн нийгэмлэг 174 жилийн өмнө буюу 1845 оны 8-р сарын 18-нд үүсгэн байгуулагджээ.
19-р зууны дунд үеэс Оросын эдийн засаг хурдацтай хөгжиж эхэлсэн учир өөрийн болон хөрш зэргэлдээ орших газар нутгийн талаар газарзүйн дэлгэрэнгүй болон баталгаатай мэдээлэл хэрэгцээтэй болж, энэ асуудал улам хурцаар тавигдах болов. 
Парист 1821 онд, Берлинд 1828 онд болон Лондонд 1830 онд Газарзүйн Нийгэмлэгүүд үүсгэн байгуулагдсан байсан учир тэдний туршлага дээр суурилан тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэж чадах Оросын Газарзүйн нийгэмлэгийг бий байгуулах санааг улам олон хүн дэвшүүлэх болжээ.
1845 оны наймдугаар сарын 18-нд Оросын эзэн хаан I Николайн зарлигаар Оросын Дотоод хэргийн сайд, гүн Перовскийн боловсруулсан тогтоол батлагдаж, Санкт-Петербург хотноо Оросын газар зүйн нийгэмлэг (хожим нь Эзэн хааны Оросын газар зүйн нийгэмлэг хэмээн нэрийг нь өөрчилсөн) үүсгэн байгуулагдсан байна. 
Нийгэмлэгийг "Төрөлх нутаг болон уг нутаг дээр оршин суух ард түмнийг судлах" гэсэн зорилготойгоор байгуулсан бөгөөд өөрөөр хэлбэл, Орос орны тухай газар зүйн, статистикийн болон угсаатны зүйн мэдээллийг цуглуулан түгээхэд чиглэсэн гэж хэлж болох юм.

Эх сурвалж: Посольство России в Монголии


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)