Оросын алдарт зураач Юрий Павлович Анненковын намтараас

Оросын уран болон график зураач Юрий Павлович Анненков 1889 оны  долугаар сарын 23-нд Петропавловск хотод төржээ. Улмаар гэрийнхэнтэйгээ 1894 онд Санкт-Петербург руу нүүжээ. Юрий Петербург хотын 12 дугаа гимназид сурч байхдаа улс төрийн шог зураг зурсанаас болж сургуулиасаа хөөгдөн, 1906 оноос эхлэн Столбцовын хувийн гимназид сурах болов.

 
1913 оноос Анненков «Театр и искусство» болон «Сатирикон» сэтгүүлүүдтэй урт хугацаанд хамтран ажиллах эхлэжээ. Тэрбээр 1912 онд давтагдашгүй А.Ахматовагийн хөргийг болон олон зохиолуудын иллюстраци зургийг зурсан ба түүний дотор А.А.Блокийн «Двенадцать» (Арванхоёр, 1918) хэмээх алдартай шүлэг байв. Үүнээс гадна зураач маань Санкт-Петербургийн театруудад тайзны засал хийж, тэр үеийн хамгийн нэртэй найруулагчид болох К.С. Станиславский, В.Э. Мейерхольд, Ф.Ф. Комиссаржевский, Н.Ф. Балиев болон Н.В. Петров нартай хатран ажиллаж, Е.И. Замятин болон И.Е. Репинтэй үерхэн нөхөрлөдөг байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)