ОРОСТ ТАНСАГ АМЬДРАЛ БОРЧУУДЫНХААС 15 ДАХИН ҮНЭТЭЙ

 Гурван ам бүлтэй өрх эх орондоо хотын тансаг амьдралаар амьдрахад сард 300 мянган рублийн орлоготой байхад хангалттай гэж оросуудын 22 хувь нь үзэв. “Ромир” холдингоос гуравдугаар сард орон даяар зохион байгуулсан судалгааны дүнд энэ тухай дурджээ. Харин оролцогсдын 13-16 хувь тансаг амьдрахад нэг айл сардаа 750 мянгаас нэг сая рублийн орлоготой байхад болно гэж үзэв. Өнгөрсөн наймдугаар сард “Ромир”-ын явуулсан санал асуулгаар, Орос дахь “хэвийн” амьд ралын үзүүлэлт 66 мянган рубль, СанктПетербургт 87 мян га, Москвад 90 мянган рублиэр хэмжигджээ. Энэ удаагийн судалгаанд оролцогсдын олонхын (53 хувь) хувьд тансаглалын гол илэрхийлэл нь дарвуулт хөлөг онгоц болсон аж. Түүнчлэн элитийн зэрэглэлтэй үл хөдлөх хөрөнгө (42 хувь), хувийн онгоц (38 хувь), ганган автомашин (37 хувь), засмал алмааз (30 хувь) оросуудын хувьд баян амьдралын “бэлгэ тэмдэг” болдог гэнэ. Тэгэхдээ дээр дурдсан зүйлст эрчүүд, бүсгүйчүүд харьцангуй ялга вартай ханддаг болох нь ажиглагдав.

Эрэгтэйчүүд дарвуулт завь, хувийн онгоцыг илүүд үзэж байхад, элитийн үл хөдлөх хөрөнгө эмэгтэйчүүдийн хувьд хавьгүй ач холбогдолтой эд байдаг санж. Оросын иргэдийн дунд люкс ангиллын брэндүүдээс хамгийн нэртэй нь Chanel, Dolce& Gabbane, Gucci бол, Франц (33 хувь), АНУ (23 хувь), Британид (21 хувь) баян тансаг амьдрал бий хэмээн олонх нь үзжээ. Хойд хөршийн оршин суугчдын 22 хувь доод тал нь нэг сая рублийн өртөгтэй тансаг ангиллын эд зүйлийн худалдан авалтад нэмэлт татвар ногдуулах нь зөв гэж дүгнэж байна. Тансаг хэрэглээнд татвар ногдуулах тухай хуулийн төсөл боловсруулах Засгийн газрын төлөвлөгөөний талаар Ерөнхий сайд В.Путин өнгөрөгч оны сүүлчээр танилцуулсан. “Дээд зэрэглэлийн хэрэглээнд татвар ногдуулах нь бүрэн үн дэслэлтэй, боломжтой, бас шаардлагатай ч байгаа. Үүнийг хий хийн тулд хувийн өмч, үл хөд лөх хөрөнгө хийгээд газрын ка дастртай байх ёстой. Холбогдох албад жи лийн хугацаанд кадаст рыг бүр дүүлчихвэл 2013 онд Төрийн Думд холбогдох хуулийн төслийг өргөн барина” гэж Засгийн газрын тэргүүн тэмдэглэсэн байна.

 Х.ЭНХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)