Орон сууцны эрэлт нэмэгдэнэ гэв

Барилгын салбарын бодлого боловсруулагч, судлаач, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон “Property investment Ulaanbaatar 2019” арга хэмжээг “Монкон пропертис” компани зохион байгуулав. 

Өнгөрсөн онд нийслэлд 2000 айлын орон сууцыг гэр хорооллын бүсэд ашиглалтад оруулжээ. Гэвч зах зээлд 27 мянган орон сууц борлогдоогүй статистик бий аж. 

Энэ үеэр MMCG компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ “Орон сууцны эрэлт энэ онд нэлээд өсөх төлөвтэй ч ирэх жил буурах хандлагатай” гэж ярилаа. Иргэд хоёр өрөө орон сууц худалдан авах нь их байгаа тухай мэргэжилтнүүд дуулгаж байв. Одоогоор орон сууцны зээлийн үлдэгдэл 4.4 их наяд төгрөгт хүрээд буй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)