Орон нутгийн цагдаагийн алба хаагчдад сургалт хийв

Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн тоо бүртгэлийн бүрдүүлэлтийг сайжруулах ажлын чиглэлээр Монгол улсад бүртгэгдсэн "Гэмт хэргийн тоо бүртгэл /код 701/-ийн заавар", "Цагдаагийн байгууллагын туслах тоо бүртгэл"/код 702/"-ийн заавар дагуу гэмт хэрэг, зөрчил, дутагдлыг арилгах, хяналт тавих чиглэлээр төв орон нутгийн цагдаагийн газрын алба хаагчдад  зайны сургалт зохион байгууллаа.

Сургалтанд  газар хэлтсийн дарга удирдлагууд, дэд бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, ахлах мөрдөн байцаагч, ахлах хэрэг бүртгэгч, хэв журмын тасгийн дарга, мэдээлэл судалгааны ахлах байцаагч нар оролцсон юм.

Энэ үеэр гэмт хэрэг, захиргааны зөрчлийн мэдээллийн сан бүрдүүлэхэд анхаарах зарим асуудлууд, зөрчлийн талаар маягтуудыг үнэн зөв, бүрэн гүйцэт хөтлөх, бүртгэх, илэрсэн зөрчил,  дутагдлыг арилгах, гэмт хэрэг, зөрчлийн тоо бүртгэлд хяналт тавих чиглэлээр сургалт явуулж үр дүнтэй болсон байна


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)