Орон нутгийн сонгууль дуустал УИХ хуралдахгүй

Орон нутгийн сонгуулийн санал хураалт ирэх пүрэв гарагт орон даяар болно. Өмнөх өдрийн 00.00 цагаас сурталчилгааг нь албан ёсоор зогсоох хуультай. Тэр болтол буюу өнөөдөр, маргааш УИХ хуралдахг үй нь. Учир нь УИХ-ын гишүүд, тэр дундаа Ардын намынхан орон нутагт томилолтоор ажиллаж, сонгогдсон тойрогтоо сурталчилгаа хийхээр дарга, “цэрэг” гэлтгүй мордсон байна. Баруун аймгуудад ажиллаад ирсэн УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн бүх дүүрэгт иргэд, сонгогчидтой уулзаж, “Манай намынхныг сонгоорой. Бидэнд бүтэн дэмжлэг хэрэгтэй байна” хэмээн “ухуулж” явна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэхэд л зүүн аймгуудад ажиллаж байна. Ардын намынхны хувьд УИХ-ын сонгуулиар ялагдсан ганц тойрог болох Сүхбаатар аймагт гэхэд бараг танхимынхаа бүх сайд, албаныхныг дагуулан очсон нь анхаарал татав.

Бэлтгэсэн: Б.Уран 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)