Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулжээ

Орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулж дуусчээ.

Монгол Улсын Их Хурлаас:

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр баталж,
  • 2020 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 23 дугаар тогтоолыг 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр баталсан байдаг.

Уг тогтоолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоосон.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.4Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө өөрийн цахим хуудаст байршуулна.

Уг заалтын дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргаж, орон нутгийн Хурлын сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулжээ.

Сонгогч та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохих аж.

Мөн хуулийн 24.1-т, Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан. Тодруулбал, иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-ны өдөр зогсоож, мөн оны аравдугаар сарын 16-ны өдөр сэргээнэ гэсэн үг юм.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг шалгах заавар:


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)