Орон нутгийн зарим автобусны хөдөлгөөнийг хязгаарлалаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Сайншанд, Говьсүмбэр, Замын-Үүд, Хэнтий, Бор-Өндөр, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар их хэмжээний цас орж, зарим зам, даваа хаагдлаа. Мөн Өвөрхангай, Баянхонгор аймгийн чиглэлийн зам халтиргаа гулгаатай байна. Тиймээс онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийг зорихгүй байхыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас анхааруулав. 

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Дорноговь-Сайншанд-Улаанбаатар, Хэнтий-Бор-Өндөр-Улаанбаатар, Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар, Улаанбаатар-Өмнөговь-Цогтцэций, Өмнөговь-Цагаанхад-Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэх автобусны хөдөлгөөнийг түр зогсоосон байна. Зорчигч тээврийн автобусны хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, эсэхийг өнөөдөр шийдэх аж.

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байх нь. Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан, маргааш зарим нутгаар цасаар шуурна. Маргааш, нөгөөдөр баруун аймгийн ихэнх нутаг, төв аймгийн хойд хэсгээр цас орно. Харин энэ сарын 17-нд уулархаг нутгаар цас, бороо холилдон орох аж. Салхи ихэнх нутгаар ширүүсэж, секундэд 16-18 метрт хүрэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)