“Орон нутгийн залуу манлайлал” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна

Зориг сан арав гаруй жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн “Залуу манлайлал” хөтөлбөр өнгөрөгч жилээс хөдөө орон нутгийн залууст чиглэж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Залуусыг манлайлах чадварт суралцуулж, салбар бүрийн манлайлагчидтай танилцаж, туршлага солилцох боломж олгодог уг “Орон нутгийн залуу манлайлал” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл маргааш дуусах гэж байна.

Орон нутагт ажиллаж амьдарч буй 23-27 насны, их дээд сургууль төгссөн залуус хамрагдах боломжтой уг хөтөлбөр ирэх наймдугаар сарын 10-23-нд Улаанбаатар хотноо болох юм. Оролцогчдын хөтөлбөрийн туршид хотод байрлах болон ирж буцах зардлыг Зориг сан  хариуцах аж.

Хөтөлбөрийн шалгаруулалт хоёр үе шаттай явагдах бөгөөд урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн  залуустай долдугаар сарын 21-нд утсаар холбогдож, ярилцлагат урих аж. Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрч http://www.jotformpro.com/zorigfoundation/Ruralylp2015 өргөдлийн маягт бөглөөрэй. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)