Орон нутагт түргэн тусламжийн үйлчилгээг ойртуулна

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөз болон тус улсын эрүүл мэндийн яамны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Сүүлийн жилүүдэд Монгол-Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж, эрүүл мэндийн салбарт харилцаа хамтын ажиллагаа нь өргөжин тэлж буй. 

Турк улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөл Архангай, Өвөрхангай аймагт богино хугацаанд ажиллаж, Монголын эрүүл мэндийн салбартай газар дээр нь танилцаж, хөдөө орон нутагт яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ нэн тэргүүнд шаардлагатай байгааг ажиглажээ.

Алслагдсан орон нутагт амьдарч буй иргэдийн дунд эрүүл мэндийн боловсролыг сайжруулах хүрээнд сургагч багш нар бэлтгэх, яаралтай түргэн тусламжийн төвүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, яаралтай дуудлагын сүлжээ бий болгох,  эрүүл мэндийн тогтолцоог  бэхжүүлэх  зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөснөө уулзалтын үеэр танилцууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)