Орлого нь 50 хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ

Засгийн хуралдаанаар ажилтан болон ажил олгогчийн НДШ-ийг 6 сарын хугацаанд төлснөөр тооцож, бичилт хийх шийдвэрийг гаргалаа. 

Мөн аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого 50 хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөг 3 сарын хугацаанд олгоно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тооцож, 6 сараар хариуцан төлөхөөр боллоо. Үүнээс дээш төлөх бол иргэн өөрөө хариуцаж, зөрүүг төлөх аж. Журам батлагдсан тул Татварын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн хөнгөлөлт чөлөөлөлтийг хэрэгжүүлж эхэлнэ. НДШ-ийн өртэй ч хуулийн заалтыг хангаж байгаа ААН-үүд зургаан сарын энэ хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдана. Өртэй бол хүү, алданги тооцохгүй гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)