Оргодлууд ууланд бүгж байгаад нийслэлд иржээ

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас оргосон хоёр сэжигтний нэг Б.Амарбаясгаланг ШШГЕГ болон Тахрын ерөнхий газрын алба хаагчдын хамтарсан Ажлын хэсгийнхэн уржигдар “Бөмбөгөр” худалдааны төвийн орчмоос баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин нөгөө сэжигтэн Э.Вантөмөрийг өчигдөр 08.00 цагийн үед тус Ажлын хэсгийнхан саатуулжээ. ШШГЕГ-ынхны мэдээлснээр Э.Вантөмөрийг  Сонгинохайрхан дүүргийн нутаг, “Саппоро” төвийн ойролцоо зочид буудалд бүгж байхад нь баривчилсан гэнэ. Тэд Цагдан хорих 461 дүгээр ангиас оргоод нэлээд хэд хоног ууланд бүгжээ. Тэд сүүлийн хоёр хоног хоол ундгүй болж, хүнстэй залгахын тулд нийслэл рүү орж ирсэн аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)