Он гарсаар 638 эмэгтэй гэмт хэрэгт хэрэгт холбогджээ

 Улсын мөрдөн байцаах газар өчигдөр нээлттэй хаалганы өдөр зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хүн худалдаалах болон хар тамхины хэрэг сүүлийн үед ихээр гарах болсон учир өнгөрсөн долдугаар сараас “Хүн худалдаалах болон хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх тасаг” шинээр байгуулсан аж. Энэ оны эхний найман сарын байдлаар тус тасаг хар тамхитай холбоотой есөн хэрэг, хүн худалдаалах долоон хэрэг шалгажээ. Тус тасгийн байцаагчид “Хүн худалдаалах болон хар тамхинд донтох, бусдыгаа уруу татах хэрэг сүү- лийн үед ихсэх хандлагатай байгаа болон Азийн орнуудад монгол иргэд хар тамхи зөөвөрлөх явдал хэд хэд гарсан учир энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжтэй байх”- ыг анхаарууллаа.

Гаднын орнуудад ажилд зуучлах зарын цаана хүн худалдаалах гэмт хэрэг нуугдаж байгааг тогтоосон бөгөөд түүнээс сэрэмжлэхийг иргэдэд анхаа - руулсан. Улсын мөрдөн байцаах га - зар энэ оны эхний найман са рын байдлаар 12.067 хүнд хол бог - дох 14.292 хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулж, 7217 хүнд холбогдох 4978 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 1709 хүнд холбогдох 4502 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар Прокурорын газарт хүргүүлжээ. Түүнчлэн 1032 хэргийг нэгтгэж, нийт 12.530 үйлдэл бүхий 9720 хүнд холбогдох 10.512 хэргийг шийдвэрлэсэн аж. Одоогийн байдлаар насанд хүрээгүй 426, гадаадын харьяат 83, эмэгтэй 638, согтуугаар 2579 хүн гэмт хэрэгт холбогджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)