Он гарсаар 4.6 сая тонн чулуун нүүрсийг 374.5 сая ам.доллараар экспортложээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний дөрвөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөг болсон нь өмнөх жилийнхтэй харьцуулбал 1.3 их наяд төгрөгөөр буураад байгаа юм.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.3 их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 65.1 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Өнгөрөгч сард Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоор өдөрт дунджаар 400 машин нүүрс экспортолж байсан бол тавдугаар сар гарснаас хойш нүүрсний экспорт нэмэгдээд байна. Тус боомтуудаар өдөрт 700 гаруй машин нүүрс экспортолж байна.

Оны эхнээс тавдугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 4.6 сая тонн чулуун нүүрсийг 374.5 сая ам.доллараар экспортлоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 2.7 дахин бага, мөнгөн дүнгээр 2.8 дахин бага үзүүлэлт юм. Зөвхөн тавдугаар сар гарснаас хойш 482 мянган тонн чулуун нүүрс экспортолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)