Онцлох оролцогч М.Оюунсүрэн

"The voice of Mongolia" шоуны дугаар гарах бүртээ үзэгчдийг гайхшруулж байна. Өнгөрсөн долоо хоногийн дугаарт маш олон урлагийнхан оролцсон гэдгээрээ онцлог болов. 

Энэхүү шоунд ямар ч мэргэжилтэй хүн оролцох бүрэн эрхтэй бөгөөд мэргэжлийн дуучин хүртэл оролцох боломжтой нь ширүүхэн өрсөлдөөнийг бий болгодог. Тэгвэл мэргэжлийн дуучдаас ч илүү дуулалтын арга техникийг үзүүлдэг энгийн нэгэнчүүд үзэгч ард түмний сонорыг мялааж байгаа. Харин өчигдрийн дугаарт онцлох цорын ганц хүнээр М.Оюунсүрэнг нэрлэх байна. 

Тэр бол олон кинонд дүр бүтээгээгүй хэрнээ этгээд төрхөөрөө бидний сэтгэлд шигдсэн "Содура" уран сайхны киноны гол дүр. 

Жүжигчин бүсгүй эгзэгийг нь олсон хоолой шахалт, өргөлтийг хийж шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөж байв. Угтаа дууны өрнөл эсвэл төгсгөлд дийлэнх оролцогчид хамаг хүчээ шавхдаг. Гэтэл М.Отгонсүрэн дөнгөж эхлэхдээ л хүн бүхний шар үсийг босгож орхив. Энэ бол дууны турш сонсогчдын анхаарлыг өөртөө маш хүчтэй татах хамгийн зөв оршил юм. Тэр ямар мэдрэмжтэй болохоо үнэхээр сайн харуулж чадлаа. Харин эцсийн дүнд 4 шүүгч бүгдээрээ эргэж харсан ч тэрээр Д.Отгонбаяр шүүгчийн багт нэгдэх шийдвэр гаргажээ. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)